АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН

“Дотоод хэргиийн их сургууль”-ийн “Харуул хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад
суралцаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад
ажиллахыг урьж байна
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлагч бүрэлдэхүүний сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор “харуул хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцах хүсэлтэй иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах гэж байна.
Бүртгэлийг Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 02 дугаар 26-ны өдрийг хүртэл хугацаанд бүртгэж, судалгаанд хамруулна.
Тавигдах ерөнхий шаардлага:
• Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн.
• Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх, /Монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй/
• Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй.
• Сэтгэцийн өвчин эмгэггүй.
• Бүрэн дунд түүнээс дээш боловсролтой байх
Тавигдах тусгай шаардлага:
• Бие бялдрын зөв хөгжилтэй, 170 см-ээс доошгүй өндөртэй, 35 хүртэлх насны эрэгтэй.
• Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга ёс зүйг сахиж, тогтвор суурьшилтай, хариуцлагатай ажиллах, нөхцөл байдлыг зөв үнэлж шийдвэр гаргах, багаар ажиллах, иргэдтэй зөв боловсон харьцах ур чадвар эзэмшсэн, хувийн зохион байгуулалт сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх.
• Биеийн ил харагдах хэсэгт шивээсгүй байх;
Байгууллагын хүний нөөцийн сул орон тооноос хамаарч, харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалтад зөвхөн эрэгтэй иргэдийг бүртгэнэ.
Бүрдүүлэх материал:
• Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/;
• Хувь хүний намтар /өөрийн болон эцэг /эх/, өвөг эцэг /эмэг эх/-ийн намтар байна. Хувь хүний намтар бичих санамжийн дагуу бичсэн байх/;
• Төрсний гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа /e-mongolia/
• Иргэний үнэмлэхний хуулбар, иргэний үнэмлэхний лавлагаа /e-mongolia/
• Боловсролын үнэмлэх, дипломын хуулбар, лавлагаа /e-mongolia/
• Оршин суугаа баг, хорооны тодорхойлолт /e-mongolia/
• Урьд ажиллаж байсан байгууллагын ажил байдлын тодорхойлолт /цэргийн байгууллагад ажиллаж байсан бол цолны лавлагаа/;
• Төрийн албан хаагчийн анкет /2022 оны 600 дугаар тогтоолоор “Төрийн албан хаагчийн анкет”-ын дагуу бүрэн бичсэн байх/
• Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа /e-mongolia/
• Цээж зураг /4х6 хэмжээтэй 4 хувь, 3х4 хэмжээтэй 4 хувь/;
• Цэргийн алба хаасан талаарх архивын лавлагаа, цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар.
• Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт /e-mongolia/
• Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт /e-mongolia/
• Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт /e-mongolia/
• Гэрлэлтийн баталгааны хуулбар, лавлагаа /e-mongolia/
• Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс сэтгэц шалгуулсан хуудас
• Сурагчийн хувийн хэргийн тодорхойлолт хэсгийн хуулбар
Холбогдох утас: 95957992
Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс
 

Add comment

reload, if the code cannot be seen