Бидний тухай
ТАНИЛЦУУЛГА ТҮҮХЭН ТОВЧОО
Шүүхийн шйидвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхий шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь 1999 оны 10 сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын А/425 тоот тушаалаар байгуулагдаж шийдвэр гүйцэтгэгчээр Жамсрангтйн Энхдаваа, Мягмарын Энхболд нар томилогдож Сэлнгэ аймгийн Сайхан, Номгон, Сант, Орхонтуул, Баруунбүрэн сумдыг хариуцан шийдвэр гйүцэтгэлийн ажиллагаа явуулж байгаад шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт орж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2002 оны10 дугаар сарын 30-ны өдрийн А/138 тоот тушаалаар Хөтөл дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг болгон өөрчилж Б/700 тоот тушаалаар хошууч Жамсрангийн Энхдавааг хэсгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгчээр 77, 78 гэсэн хоёр тойрогтойгоор 1 шийдвэр гүйцэтгэгч 4 хянагч нийт 7 орон тоотой үүсгэн байгуулагдсан.
2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дотоод орлогоос санхүүжин 340 сая төгрөгийн төсвөөр 740 мкв 2 давхар Цагдан хорих байр бүхий конторын барилга барьж 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс Цагдан хорих байранд хоригдогч хүлээн авч үйл ажиллагаагаа эхэлсэн.
Тус хэлтэс нь Сэлэнгэ аймгийн баруун таван сум болох Сайхан, Орхон, Орхонтуул, Сант, Баруунбүрэн сумдын 1200 орчим хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэртэй, 25,500 хүн амтай үйлдвэрийн бүсийг хамруулан шүүхий шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуулийн хүрээнд зохион байгуулан ажил үүргээ гүйцэтгэж байна.
Шийдвэр гүйцэтгэл сүүлийн 5 жилд гүйцэтгэх хуудасны болон мөнгөн дүнгийн бодит биелэлт 80,5 хувиас буураагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхйи газрын бодлого, Шийдвэр гүйцэтгэх газрын зорилтыг ханган биелүүлэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бодит биелэлтийг улсын дундаж үзүүлэлтээс дээш хувьд хүргэн ажиллах зорилт тавин ажиллаж байна.
Тус хэсэг нь Шүүхий шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/144 дүгээр тушаалаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс болон нэршил өөрчлөгдсөн.
Тус хэлтэс иргэний болон эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, мөн таслан сэргийлэх арга хэмжээг хуулиар хүлээсэн үүргийн дагуу зохион байгуулж үйл ажиллагаагаа явуулж байна