Өргөдөл гомдол гаргах заавар

Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн бөгөөд цагдан хорих байрны даргад санал, хүсэлт, өргөдөл, гомдол амаар болон бичгээр гаргаж болно. Мөн цахилгаан шуудан, утас, факсаар ирүүлж болно.
Цахим өргөдөл, гомдлыг saihanshshgh@gmail.com хаягаар авч байна.
Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн бөгөөд цагдан хорих байрны дарга  иргэдийг цагийн хуваарийн дагуу хүлээн авч, уулзан санал, хүсэлтийг сонсож, өргөдөл, гомдлыг шийдвэрлэж байна.
Та бичгээр өргөдөл, гомдол гаргахдаа өргөдөл, гомдол гаргаж буй эрх бүхий албан тушаалтны овог нэр, албан тушаалыг зөв, гаргацтай бичих, өргөдөл, гомдол гаргаж буй огноо, оршин суугаа газар болон шуудангийн хаяг, холбоо барих утасны дугаар зэргийг заавал бичнэ үү.

Add comment

reload, if the code cannot be seen