Байгууллагын товч түүх

               Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъа Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн гийдвэр гүйцэтгэх хэлтэс нь 1999 оны 10 дугаар сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын А/425 тоот тушаалаар байгуулагдаж шийдвэр гүйцэтгэгчээр Жамсрангийн Энхдаваа, Мягмарын Энхболд нар томилогдож Сэлэнгэ аймгийн Сайхан, Номгон, Сант, Орхонтуул, Баруунбүрэн сумдыг хариуцан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаад Шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд өөрчлөлт орж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2002 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/138 тоот тушаалаар Хөтөл дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг болгон өөрчилж Б/700 тоот тушаалаар хошууч Жамрсангийн Энхдавааг  хэсгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгчээр, 77,78 гэсэн хоёр тойрогтойгоор 1 шийдвэр гүйцэтгэгч, 4 хянагч нийт 7 орон тоотой үүсгэн байгуулсан.

2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дотоод орлогоос санхүүжин 340 сая төгрөгний төсвөөр 740 мкв 2 давхар Цагдан хорих байр бүхий конторын барилга барьж.  2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс Цагдан хорих байранд хоригдогч хүлээн авч үйл ажиллагаагаа эхэлсэн.

Тус хэлтэс нь Сэлэнгэ аймгийн баруун таван сум болох Сайхан, Орхон, Орхонтуул, Сант, Баруунбүрэн сумдын 1200 орчим хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэртэй, 25.500 хүн амтай үйлдвэрийн бүсийг хамруулан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуулийн хүрээнд зохион байгуулан ажил үүргээ гүйцэтгэж байгаа болно. Шийдвэр гүйцэтгэл сүүлийн 5 жилд гүйцэтгэх хуудасны болон мөнгөн дүнгийн бодит биелэлт 80.5 хувиас буураагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын бодлого, Шийдвэр гүйцэтгэх газрын зорилтыг ханган биелүүлэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бодит биелэлтийг улсын дундаж үзүүлэлтээс дээш хувьд хүргэн ажиллах зорилт тавин ажиллаж байна.  Тус хэсэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/144 дүгээр тушаалаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс болон нэршил өөрчлөгдсан.

Одоогоор тус хэлтэс нь нийт-17 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй иргэний болон эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, мөн таслан сэргийлэх арга хэмжээг хуулиар хүлээсэн үүргийн дагуу үйл ажиллагаагаа явуулан ажиллаж байна.

Back to top button