Алсын хараа


ЭРХЭМ ЗОРИЛГО

            Шүүхийн шийдвэрийг нэг мөр гүйцэтгэж, цагдан хорих, баривчлах, хорих ял эдлүүлэх үйл ажиллагааг олон улсын жишгийн түвшинд хуулийн хүрээнд зохион байгуулах, эд хөрөнгийн холбогдолтой шийдвэр бүрийн биелэлтийг хангах, үйлчлүүлэгч, хэрэглэгчдэд шуурхай үйлчлэхэд оршино.

АЛСЫН ХАРАА

            Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөөг хангах талаар Нэгдсэн үндэстний байгууллагаас баталсан дэлхий нийтээр мөрдөж байгаа эрх зүйн хэм хэмжээний жишигт нийцүүлэн ажиллах.

СТРАТЕГИЙН ЗОРИЛГО

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг нийгмийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан боловсронгуй болгоход чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд оршино.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГААС 2023 ОНД ДЭВШҮҮЛСЭН ЗОРИЛТ

   Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд 2023 оныг "Байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах, аюулгүй байдал, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, алба хаагчийн хөгжлийг дэмжих" жил болгон зарлаж энэ зорилтын хүрээнд:

   1. Байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах ажлыг эрчимжүүлж, төрийн үйлчилгээг хүргэх боломжийг нэмэгдүүлэх .

   2. Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга бат, дэг журмыг чанд сахиж, албан үүргээ нэр төртэй, шударгаар гүйцэтгэн, иргэдийн байгууллагад итгэх итгэлийг нэмэгдүүлэх.

   3. Байгууллагын алба хаагчийн аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс, урьдчилан сэргийлэх менежментийг бэхжүүлэх. 

   4. Шүүхийн шийдвэх гүйцэтгэх байгууллагын эрх зүйн орчинг сайжруулаж, алба хаагчийн эрх зүй, нийгэм, эдийн засгийн баталгааг хангах.

   5. Хүний нөөцийн удирдлагын оновчтой зохион байгуулж, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх.  

   6. Алба хаагчийн хэрэгцээ шаардлагад суурилсан сургалтын арга хэлбэрийг нэвтрүүлж, мэргэшсэн, чадварлаг хамт олныг төлөвшүүлэх.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс